|

Хятадад зургаан тэрбум юанийн мах нийлүүлнэ

namuunaa 2015/10/29 1505 48

Хөх хотод болсон "Монгол-Хятадын экспо”-ны үеэр махны салбарынхан уулзалт өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр хоёр орны Махны холбоод зургаан тэрбум юаний үнийн дүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мөн Монголын 12 компани түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Тухайлбал "Дархан мийт фүүд” ХХК нь "Өвөр Монголын Руйшинъюань хүнсний корпораци”-тай  үхэр, хонины мах нийлүүлэх хамтын ажиллагааны, "Хөвсгөл мах маркет” ХХК, Тянь-Жиний Олон улсын худалдааны төвтэй мах нийлүүлэх хамтын ажиллагааны, "Эрдмийт” ХХК, "Oriental Wan Qi” компанитай үхэр, адууны мах нийлүүлэх, "Цаглашгүй ганга” ХХК, "Хөвсгөл мах маркет” ХХК, "Менд Ди” компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх 5 жилийн хамтын ажиллагааны, "Kayser Fleisher” ХХК, Өвөрмонголын тариалан, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зуржээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top