Монгол орны хэмжээгээр мах малын
үнэ, түлш шатахуун гээд нэмэгдэлгүй бараа бүтээгдэхүүн хүнс байхаа больж
ард түмний нуруун дээр хүнд ачаа ирж бухимдсан ард иргэд эсэргүүцлээ
илэрхийлсэн хэвээр байна. Орон нутаг болгонд Хятадын махны үйлдвэр
баригдаж Хятадууд мах өндөр үнээр худалдан авч байгаа мэдээллийн дагуу
судлахад Орхон аймагт өнгөрөгч оны 9 сарын 5-наас 11 сарын 1 хүртэл
Эрдэнэтчүүдийн махны хэрэглээг ханган ажилладаг "Монгема” ХХК дээр 5
хятад иргэн ирж мал худалдан аваад буцсан тухай баттай эх сурвалж
мэдээллээ. Тус компанийн зүгээс өгсөн мэдээллээр бол хоёр сарын
хугацаатай ирсэн Хятад иргэд энэ хугацаандаа 100 гаруй иргэдийг түр
ажлын байраар хангаж нэг хүнд 900 000-1,000,000 төгрөгийн цалинг олгож
тэрбум гаран төгрөгөөр мал нядалж аваад буцсан гэлээ.
Өнөөдрийн байдлаар тус компани ажиллаагүй түр зогсолттой, зарах нөөцийн бэлтгэл байхгүй байна.
Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч Хятад иргэдийг мал өндөр үнээр бэлтгэж байгаа асуудалд нухацтай хандаж хэл ам их гарч байсан болохоор нутаг буцаасан байна.
Харин бусад орон нутагт махны
хомсдол үүссэнтэй холбоотойгоор хөдөөгөөс Эрдэнэт рүү орж ирэх малын хөл
татарсан мах бараг орж ирэхгүй малчид цагаан сарын баярыг тохиолдуулан
мэр сэр ирж Махны ченжүүдэд махаа борлуулж байна.
Таван-Эрдэнэ махны бөөний захын хувьд махны үнэ:
Ямааны мах 5000 төгрөг
Хонины мах 5800-6000
Үхрийн мах 6800-7000
Үхрийн өвчүүг 7500
Хонины ууц 120000-300000
төгрөгийн хооронд ханштай байна.
Харьцангуй өнгөрсөн жилээс 1000-2000 төгрөгөөр махны үнэ нэмэгдэж энэ
хавар Орхон аймаг нөөцийн махны хомсдолд орох нь нэгэнт тодорхой болжээ.
Аймаг орон нутгийн зүгээс махны нөөц бэлтгэх бодлого барьж байгаа ч
намрын улиралд бэлтгэдэг ханган нийлүүлэлтийн ажлыг одоо хийх гэж байгаа
нь улирлын хувьд зохисгүй, махны нийлүүлэлт хөдөөгөөр үнэд орсон
байдалтай байгааг зарим энэ чиглэлийн бизнес эрхлэгчид онцоллоо.