Аймгийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ. Тус газар энэ оны есөн сарын байдлаар зөрчлийн шинжтэй 24100 хэргийг шалгасан байна.
Үүний дийлэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой байжээ. Харингэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 18,нийтийн эзэмшлийн талбайд танхайрсанзөрчил17 хувийг эзэлж байна.
Онгарсаар Орхон аймагт 678 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 17 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. Нийт гэмт хэргийн 49.8 хувийг өмчийн эсрэг, 28.3 хувийг хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг эзэлж байна. Харин аймгийн хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 25 бүртгэгджээ. Түүнчлэн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 20 бүртгэгдсэн байна.