|

Орхон аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар онц хүнд ангилалын гэмт хэрэг 11 үйлдэгджээ

zulaa 2016/12/21 730 0

Орхон аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар онц хүнд ангилалын гэмт хэрэг 11 үйлдэгджээ

 

Орхон аймгийн хэмжээнд 2016 оны 12 сарын 15-ны байдлаар 563 гэмт хэрэг бүртгэгдэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасны 11 хэрэг буюу 1.9 хувийг онц, хүнд ангилалын гэмт хэрэг эзэлж байна.

 

Дээрх хугацаанд үйлдэгдсэн онц хүнд ангилалын гэмт хэргийг төрлөөр нь судлахад хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу 64 хувь, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг 2 буюу 18 хувь, бага насны хүнийг хүчиндэх гэмт хэрэг 2 буюу 18 хувийг тус тус эзэлсэн дүнтэй байна.

Тус аймгийн прокурорын газраас 2016 онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийг түргэн шуурхай, үндэслэлтэй шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, хяналт тавин ажилласнаар 11 хэргээс 10-г шүүхэд шилжүүлснээс 9 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн ба 1 хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдээгүй, 1 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top