|

Эрдэнэтийн гэр хорооллын жалганаас үл таних эмэгтэйн цогцос олджээ

saikhnaa 2016/10/28 1180 0

Эрдэнэтийн гэр хорооллын жалганаас үл таних эмэгтэйн цогцос олджээ

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ.

    Анх цагдаагийн байгууллагад Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байгаа тухай иргэд мэдээлжээ. Хэргийн газарт очиход золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байсан аж.
    
    Ингээд цогцсыг таниулах ажиллагаа явуулж, цогцсыг 27 настай Ц гэгч эмэгтэйгийнх болохыг олж тогтоосон байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

    Эх сурвалжийн мэдээлснээр тухайн эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан байж болзошгүй гэнэ. Энэ хэрэгт холбогдуулан гурван эрэгтэйг саатуулан, шалгаж байгаа юм байна.

    Хэргийн газар дээр Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэг шалгах тасаг, Мөрдөн байцаах газарт онц ноцтой хэргийн талаар шуурхай мэдээлэл авч, хүч нэмэн ажиллажээ. Мөн Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Орхон аймагт очиж, ажилласан байна.
 
Эх сурвалж: Erdenetinfo.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top