|

Гэр хорооллыг барилгажуулах санал танилцууллаа

mart 2019/11/07 48 0

"Хот суурин газрыг дахин хөгжүүлэх” хуулийн дагуу Орхон аймагт гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах зорилгоор гурван байршилд судалгаа хийжээ. Үүнд Уурхайчин багт автомашины гараашийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбайг сонгосон байна. Тухайлбал, 39 иргэний 974 м.кв, хоёр аж ахуйн нэгжийн 2554 м.кв, бүртгэлгүй 633 м.кв, захирамж, хуулийн зөвшөөрөлгүй 538 м.кв талбай байна.

Мөн орон сууцны 7а хорооллын баруун хэсэгт байрлах гэр хорооллын Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжны 11.9 га талбайг сонгожээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган тус газрыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га талбайг дахин төлөвлөх саналыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаад байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top