|

Танилц: "Чингис хаан банк"-ны хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо

saikhnaa 2019/12/10 989 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс хойш шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт зарим  арилжааны банкны удирдлагыг шалгаж байгаа аж. Тодруулбал, Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсэг "Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Чингис хаан” банкны дансанд байршуулсан аж. Улмаар дөрвөн  сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан хэрэгт холбогдоод байгаа юм.   Ч.Алтанхуягийн хэрэгт "Чингис хаан”  банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг яллагдагчаар тооцсон аж. Түүнийг Б.Баярхүүгээр дамжуулан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд дээрх хэмжээний мөнгийг хахууль болгон өгсөн гэж буруутгаж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газар байгуулагдахаас өмнө 2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байхдаа "Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар хүүгийн хэмжээг нэг бус удаа өөрчилж байсан гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тус сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан журмын дагуу ажиллаж "Чингис хаан” банктай гэрээ байгуулсан юм байна. Гэвч хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө дээрх банкны хувьцаа эзэмшигч "Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар гүйлгээ хийж байсан нь тогтоогдсон аж.

"Чингис хаан” банкийг анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулагчид байгуулж, ТУЗ-ийн даргаар нь С.Громов гэх эр ажиллаж байсан манай улсын хамгийн анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк байсан. Улмаар 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон түүхтэй. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийн хувьд 2012-2014 оны Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад "Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогч болж, улмаар 2017 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа эдийн засагч нэгэн юм байна.

Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм.

Тодруулбал, 

– 46 хувийг иргэн Д.Батаа

– 31 хувийг Ш.Бүтэд

– 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг  юм байна. 

Хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо:

Банкны 46 хувийг эзэмшигч Д.Батаа гэж хэн бэ?
М.Энхболдын хотын фракцынхны үеэс Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын ай сав дахь 38 га газрыг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр эзэмшиж, өнөөдрийг хүртэл Туулын бургасыг хядан барилга барьсаар байгаа гэх мэдээлэл бий. "Стандартын” Батаа гэдгээр нь тодорхой хүрээнийхэн мэддэг. Туул голын эрэг дагуух "Ривер гарден” хотхонтой залгаа "Хан хийлс” хотхоноо "Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулаад байгаа. Үүнээс өөр тодорхой, тоймтой бизнесгүй "нууц ноёнтон”.

Мөн тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр одоо ажиллаж буй "сейфтэй” сайд Н.Хүрэлбаатарын баз хүргэн.
2011 онд Н.Хүрэлбаатарыг ЭМЯ-ийн ТНБД, ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үед хэдэн сая юань буюу хагас тэрбум төгрөгтэй сейфээ хулгайд алдан энэ их мөнгөнийнхөө эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй УМБГ болон АТГ-т шалгагдаж байхад энэ их мөнгийг "миний мөнгө” хэмээн мэдүүлж аварч байсан. Гэвч тухайн үед энэ мөнгөний эх үүсвэрийг тайлбардаж чадаагүйгээс авилга болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан ч энэ хэрэг нам дарагдсан.


31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд гэж хэн бэ?
Банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин. "Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга.
Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч.
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан эдүгээ Монгол Улсаас АНУ –д сууж буй Элчин сайд Ё.Отгонбаярын хадам эгч.

23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гэж хэн бэ?
Барилга хот байгуулалтын дэд сайд асан Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан "Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
Энэ жилээс "Нүүдэлчин” группийн мэдэлд байдаг уул уурхайн компани болон Чингис хаан банкинд хүч төрөн орж ирж буй хатагтай. Түүний нөхөр Батхүү гэж нууц ноёнтон бүх зүйлийг нь зохицуулдаг гэх мэдээлэл бий.

 ЭХ СУРВАЛЖ : TAC.MN

Линк: http://tac.mn/post/27034?fbclid=IwAR2Ytl12DpuCotihlaEnEPJJPIEOcp2oemkfZ_tyBYjzbvza8yuORvrGUEE


Санал болгох

Сэтгэгдэл

top