|

Иргэдийн хандиваар бүтээсэн цогцолборыг орон нутгийн өмчид шилжүүлэх санал гарчээ

mart 2019/12/16 374 0

Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаарбайгуулсан "Монголёс заншлын цогцолбор”-ыг орон нутгийн өмчид шилжүүлэх саналыг тус цогцолборыг байгуулахад гар бие оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьжээ.

Тус цогцолборыг анх хувийн хэвшлийн санхүүжилтээр бүтээн босгосон ч цаашдын үйл ажиллагааг тасралтгүй явуулах болон монгол ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхэд төрийн оролцоо чухал гэж үзсэн учир ийнхүү Орон нутгийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрдэнэ багийн Бүрэнбүстийн овооны дэргэд байрлах уг цогцолборыг анх байгуулахад орон нутгаас явган хүний зам барихад л мөнгө зарцуулсан бол үлдсэн нэг тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг иргэдийн хандив, тусламжаар босгожээ. Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн тус цогцолборт 30 мянга гаруй хүн зочилжээ.

 

Уг цогцолбор таван хэсгээс бүрдэх бөгөөд уламжлалт тоглоом, наадгай, хоол хүнс, арьс, шир элдэх, боловсруулах технологийг иргэдэд заах, олон үндэстэн, ястны хурим найр хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top