|

Манай аймагт сонгуулийн насны 67 мянга гаруй хүн бүртгэлтэй байна

saikhnaa 2016/03/17 1096 0

Манай аймагт сонгуулийн насны 67 мянга гаруй хүн бүртгэлтэй байна

 

Аймгийн болон Баян-өндөр сумын ИТХ тэргүүлэгчдийн баталсан тогтоолоор тус суманд УИХ болон орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тогтоол гаргажээ. Үүгээр Баян-өндөр суманд 40 хэсэг байгуулагдах бөгөөд Жаргалант суманд 3 хэсэг ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн АИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн сонгуулийн тойрог, төлөөлөгчдийн мандатын тоог баталсан. Манай аймгийн ИТХ-ын сонгууль энэ удаад 22 тойрогт явагдах юм байна. Учир нь холбогдох хуулийн дагуу баг бүрийг нэг тойрог гэж үзэж буй. 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Баян-Өндөр суманд гурван баг шинээр байгуулагдаж нэг баг татан буугдсан. Харин төлөөлөгч нарын мандатын хувьд 2012 оны орон нутгийн сонгууль 31 байсан бол 33 болж нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар манай аймагт сонгуулийн насны 67 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна. Харин үүнд хорих ангид ял эдэлж байгаа болон сонгууль өгөх боломжгүй иргэдийн мэдээлэл багтаагүй юм байна. Одоогоор сонгууль өгөх иргэдийн мэдээллийг цахим хуудсанд байршуулсан. Мөн сонгуулийн хуулинд заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 29-нд зогсоох тул энэ өдрөөс өмнө иргэд өөрийн оршин суугаа хаяг дээрээ шилжүүлгээ хийлгэх шаардлагатай юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top