Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов "Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Яагаад эрт унтаж, эрт босох хэрэгтэй байдаг вэ? Эрт унтахын ач холбогдол гэж юу вэ?
Бие, оюун ухаан оройн 9 цагаас 11 цаг хүртэлх хугацаанд хамгийн их амардаг. Тиймээс та 10 цаг гэхэд унтаагүй бол таны сэтгэлгээний үйл ажиллагаа дүүрэн ажиллаж чадахгүй байх нь.
23 цагаас хойш унтдаг хэвшилтэй хүний оюуны чадамж аажмаар буурч байдаг байна. Оюун ухааны чадамж буурах үйл ажиллагаа нь гэнэтийн биш учир олон хүн үүнийг унтах цагтай холбоотой байж болох тухайд огт санаа тавьдаггүй билээ.
Хэрвээ хүн 23-аас шөнийн 01 цаг хүртэл унтаж чадаагүй бол түүний пран нь (амьдралын хүч) сулрах болно. Праны үйл ажиллагаа доголдох нь хүний мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа суларч байгаагаар илэрдэг. Хэрвээ хүн амьдралын зөв хэмнэл баримтлахгүй бол тэрээр байнгын депрессийн байдалд орох ба депрессийн хөгжил нь мэдэгдэхгүйгээр хурдацтай явагдаж эхэлнэ. 1–3 жилийн дараа депресс их хэмжээгээр хуримтлагдаж "амьдралын өнгө будаг бөхөж” эргэн тойрны бүх зүйл өнгөгүй саарал болно. Энэ нь тархи амарч чадахгүй байгаа, хүний сэтгэл санааны байдал тун хүндэрч байгааг харуулсан дохио юм шүү.
Хэрвээ хүн шөнийн 01 цагаас 03 цаг хүртэл унтаж чадаагүй бол хүний сэтгэл зүйн хүч чадал мууддаг байна. Үр дүн нь хэт огцом уур уцаартай болох, түрэмгий догшин зан, аливаа зүйлтэй сөргөлдөх сонирхол бий болно.
Хэрвээ хүний үйл ажиллагаа маш их оюун ухааны хүчдэл шаардсан байвал тэр хүн 19 цагт унтах хэрэгтэй ба өглөөний 04–05 цагийн үед босох, эсвэл 20 цагт унтаад өглөөний 05–06 цагт босох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд 22 цагаас хойш унтах нь сэтгэл санаа, оюун ухаан, биеийн хүч чадалд муу нөлөөтэй байна. За яадаг ч гэлээ нойр гэдэг хүний амьдралын 1/3 нь бөгөөд физиологийн амин чухал хэрэгцээг хангах яах аргагүй анхаарахгүй болохгүй асуудал. Эх сурвалж: "New York Times”-ийн шилдэг борлуулалттай "Тархины мананг арилгах” номын зохиогч Эмч Mike Dow-ийн тус номондоо дурдсан Нойрны тухай хэсгээс хүргэв.
Mind Hacker залуучуудын байгууллага