"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынХолбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн инженерүүд үйлдвэрийн ажилтан болон ажлын байрны цогц мэдээллийн сан бүхий Е-оfficeпрограмыгболовсруулан нэвтрүүлж байна.
Энэ талаар тус цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн системийн шинжээч Б.Солонгоос тодруулахад,"Е-оfficeпрограмыгүйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн жилээс эхлэн туршсан. Өнөөдрийн байдлаар уг туршилтын үр дүнд бүрэн нэвтрүүлэх ажил эхлээд байна. Бид систем нэвтрүүлэх явцад гарч буй алдаа дутагдлыг арилгах, сайжруулахад анхаарч байна. Манай цехийн мэргэжилтнүүд хоёр жилийн өмнөөсүүнийгболовсруулах судалгааны ажлааэхэлсэн. Нийслэлийн архивын газраас туршлага судалж, өөрсдийн хийж байсан арга жишээн дээр тулгуурлан боловсрууллаа.
Е-оffice–ийгнэвтрүүлж ашигласнаар дотоод албан тоот, баримт бичгийн хүлээлтарилж, цаасгүй технологиор цаг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна.Үүнийгболовсруулахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хуулийн хэлтэстэй хамтарч ажилласан” гэлээ.