|

Тээврийн хэрэгслийн албан татварыг цахимаар төлнө

mart 2020/01/13 189 0

Энэ сарын 2-ноос бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг цахимаар авч эхэллээ. Тодруулбал, авто тээврийн хэрэгслийн албан татварыг авч эхэлсэнтэй уялдуулан төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлож чадах юм. 



Санал болгох

Сэтгэгдэл

top