Баяр наадмаар олгодог тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг энэ сарын 26-ны өдрөөс өгч эхлэхээр болжээ. Нийтийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг аймгийн Авто тээврийн төвөөс, Б зөвшөөрөл буюу баярын зөвшөөрлийг Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас олгох юм байна.
Энэ онд тээврийн хэрэгслийн Б буюу баярын зөвшөөрлийг 5000 авто машинд олгох аж. Түүнчлэн А буюу албаны зөвшөөрөл олгогдоно. Энэ зөвшөөрлийг баяр наадмын зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэгт өгнө.
Энэ сарын 25-ы өдөр гэхэд эдгээр зөвшөөрлийг авах тээврийн хэрэгслүүдэд хамаатай маршрут тэргүүтэй дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөхөөр төлөвлөсөн талаар холбогдох албан тушаалтан нь ярьлаа.