Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц хоёр жилийн өмнөөс Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлсэн. Диспетчерийн Үндэсний төвөөс өнгөрсөн онд 324 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх горим төлөвлөгөө өгснийг 100,1 хувиар биелүүлжээ.
Харин энэ жил дахин таван кВт/цаг-аар нэмэгдүүлж 329 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн түгээхтөлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнгөрсөноны төгсгөлд IV цахилгаан станц доголдож, цахилгаан эрчим хүчний нэг трубин зогссоноос ижил төстэй станцуудын ачаалал нэмэгдсэн. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц таван зуухны горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эрчим хүчний салбарт дэм үзүүлсэн байна.