|

Цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах ажилд 480 гаруй сая төгрөг зарцуулна

saikhnaa 2016/03/02 1050 0

Цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах ажилд 480 гаруй сая төгрөг зарцуулна

 

Гэр хорооллын хэмжээнд хүчдэлийн төвшинг сайжруулах шаардлагатай Яргуйт,уртын гол, их залуу, Шанд зэрэг 10 орчим багийн 30 гаруй байршил байдаг байна. Эрчим хүчний уналт, хүчин чадал хүрэлцээгүй байдал нь хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, шинээр суурьшлын бүс бий болж байгаатай холбоотой хэмээн тайлбарладаг.

2015 онд энэ чиглэлд 342 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ. Энэ хүрээнд 6 дэд станц баригдсан бөгөөд Эрдэнэ, Их залуу Яргуйт зэрэг багт хөрөнгө оруулалт голлон хийгдсэн байна. Тухайлбал өнгөрөгч онд их залуу , яргуйт багт 2 дэд станц шинээр баригдсан.

Мөн 2016 оны 1-р сард Яргуйт багийн хөтлийн хэсэгт шугам дэд станц ашиглалтад орсон бөгөөд ингэснээр 200 гаруй айл цахилгаанаар хангагдах боломжтой болжээ.Энэ онд цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах, шинэ станц барих ажил мөн үргэлжлэн хийгдэх юм байна.Тодруулбал яргуйт багийн овоотын хэсэгт 1 дэд станц барихаар төлөвлөгджээ.

Гэх мэтчилэн шугам дэд станц барих, цахилгаан эрчим хүчний чанарыг сайжруулах ажилд Энэ оны тухайд 480 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Судалгаа мэдээллээр 2013 оноос хойш цахилгаан эрчим хүчинд шинээр холбогдсон 500 орчим айл өрх байгаа бол, 1050 орчим айлын хүчдэлийн уналт шийдвэрлэгджээ. Цаашдаа цахилгаан халаалтад шилжүүлэх, 2 тарифт тоолуур суурилуулах, станцын өргөтгөл зэрэг олон ажил үе шаттай хэрэгжих гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top