|

Аймгийн хоёр тарифт тоолуур суурилуулж эхэллээ

saikhnaa 2016/02/25 674 0
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 2400 өрхөд хөнгөлөлттэй үнээр хоёр тарифт тоолуур олгох ажил эхлээд байна.
  Дээрх 2400 тоолуурыг худалдан авахад Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн хөрөнгөөс 200 сая төгрөг зарцуулсан. Аймгийн стандартчилал хэмжил зүйн хэлтсээс одоогоор 1200 тоолуурыг 8 жилийн хугацаатайгаар баталгаажуулсан.
 
  Тиймээс айлуудад суурилуулах ажил эхлээд байна. Хоёр тарифт тоолуурыг Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил багийн айлуудад олгоно. Учир нь дээрх 4 баг нь цахилгаан эрчим хүчний хүчдэл сайн гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн тул сонгосон гэж Баян-Өндөр сумын мэргэжилтэн ярьлаа.
 
 Нэг өрхөөс 24900 төгрөг авна. Үлдсэн буюу 58100 төгрөгийг төрөөс санхүүжүүлж байгаа юм
 
  Ингэхдээ нэг өрхөөс 24900 төгрөг авна. Үлдсэн буюу 58100 төгрөгийг төрөөс санхүүжүүлж байгаа юм. Дээрх дөрвөн багийн өрхүүдийн хувьд багийн Засаг даргын ажлын албандаа өргөдлөө гаргаснаар хоёр тарифт тоолуур авах боломжтой.
 
   Одоогоор 100 өрх өргөдлөө гаргаад байгаа юм байна. Хоёр тарифт тоолуур нь цагийн хоёр бүсэд хуваагддаг. Тодруулбал, Энэхүү тоолуурыг суурилуулсан айлууд өглөөний 6 цагаас 21 цаг хүртэлх хугацаанд 1 кВт цахилгааныг 119 төгрөг 13 мөнгөөр хэрэглэнэ. Харин 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хугацаанд 1 кВт цахилгааныг 89 төгрөг 21 мөнгөөр хэрэглэнэ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top