2016 онд Хятад улс нийт эрчим хүч үйлдвэрлэл дэх нүүрсний станцын эзлэх хувь энэ жил 64.4хувь байгааг ирэх онд 62.6хувь болгох зорилт дэвшүүлжээ.
Түүнчлэн байгалийн хийн эрчим хүчний хэрэглээг бага зэрэг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.
Гэхдээ Хятад улсын хувьд нүүрс гол эрчим хүчний эх үүсвэр хэвээр байх бөгөөд гол нь чанар муутай, хорт элемент ихтэй нүүрсний уурхайг хааж, илүү чанартай нүүрсний уурхайд хөрөнгө оруулах хандлага барьж эхэлж буйг шинжээчид тайлбарлаж буй.
Хятад улс ийнхүү нүүрсний үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэхээр идэвхийлж буй бол Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй улс орнууд нүүрсний станцынхаа тоог нэмэгдүүлэх бодлогоо орхихгүй болохыг Парисын хэлэлцээрийн дараа ч гэсэн баталсан хэвээр.
Япон улс ирэх арван жилд 41 ширхэг нүүрсний станц, Солонгос 2021 он гэхэд 20 станц шинээр барихаар төлөвлөснөө хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй юм.Энэ үүднээс Хятадын эрх баригчид ирэх 5 жилд, жил тутамд цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай болох зорилт тавьж байна.
Bolod.mn