|

18,400 эцэг өрх толгойлж байна

saikhnaa 2020/01/17 480 0

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй өрхийн

  • 33.6 мянга нь дөрөв хүртэлх
  • 9,000 нь тав хүртэлх
  • 4.5 мянга нь зургаа хүртэлх
  • 1.2 мянга нь долоо болон түүнээс дээш хүүхэдтэй байна.

Мөн өнгөрсөн онд өрх толгойлсон эх 69.5 мянга болж, өмнөх оноос 3.5 хувиар, өрх толгойлсон эцэг 18.4 мянга болж, өмнөх оноос 5.3 хувиар тус тус буурчээ. 

Өрх толгойлсон эхчүүдийн 38.1 мянга нь 3 хүртэлх, 24.7 мянга нь 3-5 хүртэлх, 6.7 мянга нь зургаа болон түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 2019 оны эцэст 39.2 мянга болж, өмнөх оноос 1.1 хувиар буурсан байна.

Түүнчлэн бүтэн өнчин хүүхдийн тоо өнгөрсөн онд 2018 оноос зургаан хүүхдээр буурч, хагас өнчин хүүхэд 202-оор өсжээ. 

2019 оны байдлаар улсын хэмжээнд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 8.5 хувь нь бүтэн өнчин, 91.5 хувь нь хагас өнчин хүүхэд байгаа юм.

Мөн тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2019 онд 3,119 болж, өмнөх оноос 23.7 хувиар нэмэгдсэн байна. Үүний 34.7 хувь нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд бол 65.3 хувь нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Эх сурвалж: ҮСХ

Санал болгох

Сэтгэгдэл

top