Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог байна. Орхон аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр Нэгдүгээр байрт жагсжээ.