|

Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

saikhnaa 2020/01/25 479 0

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top