Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зам, тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 18 буюу бямба гарагт Баянхонгор аймгийн Бууцагаан суманд БНХАУ-д үйлдвэрлэсэн Хэнцин маркийн мотоциклийн жолооч Э онхолдож, нас баржээ.
Мөн ням гарагийн 21:00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас баруун тийш 22 км-т улсын дугааргүй, БНАХУ-д үйлдвэрлэсэн Яав маркийн мотоциклцийн жолооч онхолдож нас барсан байна. Түүнчлэн долоодугаар сарын 19-ний ням гарагт Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Улаанбаатар хотоос 123 км зам ММС Airtrek автомашин онхолдож, жолооч Ү, зорчигч Т нар нас барж, хоёр зорчигч гэмтжээ. Иймд Замын цагдаагийн газраас жолооч нарыг орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.