|

Аймгийн Засаг даргын уулзалтад 7000 гаруй иргэн хамрагджээ

mart 2020/02/04 116 0

Аймгийн Засаг даргын уулзалтад 7000 гаруй иргэн хамрагджээ

Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын дундуур 2019 оны ажлаа тайлагнаж иргэдтэй уулзах байсан боловч хойшилсон. Засаг дарга Д.Батлут 2017 оноос иргэд болон төрийн байгууллага, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж тухайн ондоо хийсэн ажлаа тайлагнадаг.

Тухайлбал, 2017 онд 10 удаагийн уулзалтыг 11 цэгт явуулж 3700 орчим иргэн хамрагдаж давхардсан тоогоор 910 санал, хүсэлт иржээ. Үүний дагуу 76 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган 78.1 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Мөн 587.1 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусган ажилласан байна. Харин 2018 онд 19 удаагийн уулзалтыг 13 цэгт зохион байгуулж 2500 иргэн, 900 орчим төрийн албан хаагч хамрагдаж давхардсан тоогоор 928 санал, хүсэлт гарсан байна. Үүний дагуу 48 заалттай төлөвлөгөө боловсруулан 80 хувийн хэрэгжилттэй байна. Харин 2019 онд хийсэн ажлын тайланг ирэх сараас зохион байгуулахаар төлөвлөж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top