|

Иргэдтэй хийсэн нээлттэй уулзалтыг дүгнэлээ

saikhnaa 2015/11/23 562 0

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн өнөөдөр Аймгийн ЗДТГ-ын удирдлага, холбогдох хэлтэс, агентлаг, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын зорилго нь өнгөрсөн 10-р сард иргэдтэй хийсэн Нээлттэй уулзалтуудын үеэр гарсан  иргэдийн асуулт, санал хүсэлт, тэнд яригдсан асуудлуудыг дүгнэхэд чиглэсэн.

            Аймгийн ИТХ-аас өнгөрсөн 10 дугаар сарын 20-ноос  26-ны өдрүүдэд зохион байгуулсан Нээлттэй уулзалтад Баян-Өндөр сумын бүх багууд хамрагдсан бөгөөд нийт 13 удаагийн уулзалтаас давхардсан тоогоор 300 гаруй асуулт, санал хүсэлт гарсан. Иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар ажлын чиглэл өгч Аймгийн ИТХ-аас нийт 16 байгууллагад албан тоот хүргүүлсэн бөгөөд тухайн байгууллагад хамаарах асуудлуудыг жагсаалтаар гаргаж хавсаргасан юм. Иргэдийн санал, хүсэлтийн дагуу ямар ажил хийснээ тухайн байгууллагууд энэ ондоо багтааж Аймгийн ИТХ-ын Ажлын албанд хариу ирүүлж иргэдэд мэдээлэл өгөх учиртай.

Өнөөдрийн уулзалтад тэдгээр байгууллагуудын удирдлагуудыг оролцуулж иргэдээс гарсан саналуудыг судлан үзэж шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо. Уулзалтад Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Ганбат, төлөөлөгч Р.Цэрэндорж, Т.Оюунцэцэг, Я.Бэгзжав нар оролцож иргэдийн амьдралд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын талаар байгууллагуудын удирдлагуудад танилцуулж санал бодлоо хэлсэн юм.


Иргэдийн саналыг хүргүүлсэн байгууллагууд, саналын тоо:

1.    Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар – 10 санал

2.    Байгаль орчин, аялал жуулчлалын газар - 9 санал

3.    Бүсийн оношлогоо, эмчилгээний төв – 6 санал

4.    Боловсрол, Соёлын газар – 7 санал

5.    "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит

Хувьцаат компани – 18 санал

6.    "Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит

 хувьцаат компани – 13 санал

7.    Эрүүл мэндийн газар – 9 санал

8.    Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 13 санал

9.    Халамж, үйлчилгээний хэлтэс – 4 санал

10.  Хот тохижуулах газар – 8 санал

11.  Хотын захирагчийн алба – 39 санал

12.  Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс – 44 санал

13.  Аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс – 7 санал

14.  Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс – 6 санал

15.  Өмчийн харилцааны газар – 6 санал

16.  Аймгийн Цагдаагийн газар – 10 санал

Санал болгох

Сэтгэгдэл

top