|

Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр МАШ САЙН гэж дүгнэгдлээ

namuunaa 2015/09/23 1003 1
Монгол улсын засгийн газрын тогтоолоор улс орон даяар 9,10-р сард архив албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна.


Орхон аймагт 9-р сарын 17-20 өдрүүдэд улсын үзлэг зохион байгуулагдсан бөгөөд үзлэгээр аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-ын ажлын алба, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг иж бүрэн үзэж, мөн Боловсрол соёлын газар, Баян-Өндөр цогцолбор сургууль, Гаалийн газрыг түүвэрлэн үзжээ. Энэ үзлэгээр аймгийн засаг даргын тамгын газар 97,4 хувиар маш сайн гэж дүгнэгджээ.

Нийтдээ 4 бүлэг 100 үндсэн үзүүлэлтээр дүгнэсэн гэж байна. Архивын улсын үзлэг нь 1970-аад оноос засгийн газрын тогтоолоор явагдаж эхэлсэн байдаг бөгөөд 2004 оноос хойш засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг давхар үздэг болсон байна.

Орхон аймгийн тухайд энэ удаагийн үзлэгээр засаг даргын тамгын газрын боловсон хүчний тогтвор суурьшил сайн гэж үнэлэгдсэн бол хэлтэс агентлагуудын архив бичиг хэргийн ажилтнууд ихээхэн солигдсон байгааг хэлжээ.Мөн байгууллагуудын архив дээр тоо бүртгэлийн зөрөө их, он дарааллууж хөтлөөгүй дутагдал байгааг анхааруулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top