|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн судалгаа авчээ

mart 2020/02/05 696 0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн судалгааны дүн гарчээ. Судалгаанд 24 барилга, байгууламж, 24 авто зогсоол, авто замын уулзвар, гарцыг хамруулж нийт 50 үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Дүгнэлтээр, шалгалтад хамрагдсан барилга, байгууламжийн 28.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсгийг төлөвлөөгүй, 21.7 хувь нь дэд бүтцийн орчин нөхцөл нь шаардлага хангаагүй гэж гарчээ. Иймд дээрх байгууллагуудад энэ оны гуравдугаар улиралд багтаан зөрчлөө арилгах үүргийг судалгааны багийхан өгсөн байна. Аливаа албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчиход нь саадгүй налуу зам, барилга, байгууламжийн хаалга нь орж, гарахад чөлөөтэй, тэргэнцэртэй болон хараагүй иргэний хөтөч мэдээлэл, тэмдэглэгээ, цахим самбар байршуулах хэрэгтэйг онцоллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

top