Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын байрны "5 сайн үйлс” хөтөлбөрийн хүрээнднайманцехийн 14ажлын байр хамрагдсанаас хоёр цехийн гурван ажлын байр шалгарчээ. Үүний нэг нь Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн Усны лаборатори юм.
Тус лаборатори хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг 92.3 хувиар буюу "Үлгэр жишээ жишиг ажлын байр”-ны болзол ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр "5 сайн үйлс” хөтөлбөр тус цехэд эрчимтэй хэрэгжсэн байна.
Тухайлбал, инженер техникийн ажилтнуудын ажлын байрыг эмх цэгцтэй, зөв зохион байгуулалттай, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор "Үлгэр жишээ 5 сайн үйлс хэрэгжүүлэгч ИТА” сэдэвт болзолт уралдааныг зарлаж дүгнэжээ. Уралдаанд цехийн ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 4С болзол ханган тэргүүн байр эзэлсэн байна. Удаах байруудад Цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастерын ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар, Цэвэрлэх ус хангамжийн хэсгийн механик инженерийн ажлын байр 3С хэрэгжүүлсэн байдлаар тус тус шалгарсан бол Хий хангамжийн хэсгийн мастерын ажлын байр иж бүрэн 5С хэрэгжүүлж цехийн бүтээмжийн зөвлөлийн шагнал хүртэв.
Мөн цехийн Захиргааны цайны зориулалтаар ашиглаж байсан өрөөг сургалтын болон хурлын танхим болгон тохижуулж, иж бүрэн 5С хэрэгжүүлж ажилласнаар өдөр тутмын ажил, албан уулзалт, сургалт, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлэх таатай орчинбүрдсэн гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.