|

Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлдэг дөрвөн байгууллага байна

mart 2020/02/19 494 0

Орхон аймагт орон гэргүй тэнэмэл 150 гаруй иргэн байна. Тэднийг нийгэмшүүлж дулаан байр, хоолоор хангадаг дөрвөн байгууллага буюу дөрвөн байр байдаг аж.

Орон гэргүй иргэдийн дийлэнх нь архины хамааралтай бөгөөд тэд олон нийтийн газар архи, согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Цагдаагийн байгууллагын Эрүүлжүүлэн баривчлах байранд 7-30 хоногийн хугацаатай баривчлан саатуулдаг.

Гэвч энэ хугацааны хоол бусад үйлчилгээний зардлыг дээрх иргэд төлдөггүй гэх. Баривчилгааны нэг өдрийн зардал 4500 төгрөг аж. Өнгөрсөн оны байдлаар 166 иргэн баривчилгааны зардлаа төлөөгүйгээс 44 нь оршин суугаа хаяг нь тодорхой бус байсан ажээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас баривчилгааны төлбөрөө төлөөгүй иргэдийг Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандах эсвэл аж ахуйн нэгжтэй хамтран ажил хийлгэдэг байна. Орон гэргүй тэнэмэл иргэдийн дийлэнх нь 25-60 насныхан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top