Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн холбооны долдугаар сарын башё буюу Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаанд ёс зүйгүй авир гаргасан талаар Японы орон нутгийн сайтуудаар мэдээллэж байна.
Энэ барилдаанд Макүчи буюу дээд зиндааний тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх сэкиваки Ичиножу А.Ичинноровыг ёрикири мэхээр давж ес дэх даваагаа авсан билээ. Тэгвэл Хакүхо аварга Ичиножуг ёрикори мэхээр талбайгаас гаргасныхаа дараахан эрүүнээс нь хүчтэй барин түлхэж, хатуурхан, аархсан гэнэ. Хакухогийн сумо бөхөд баймгүй бүдүүлэг авир анх удаагийнх биш гэдгийг ч сайтуудад онцолсон байна.
Барилдааны үйл явцыг бичлэгээс харна уу!