БНХАУ-тай хиллэн оршдог, эдийн засгийн хэт хамаарал бүхий Киргизийн Бишкект аж төрж буй монгол инженер саяхан гэр бүлийхэнтэйгээ утсаар ярьжээ. Энэ улсад 3-р сарын 18-ныг хүртэл коронавирусын ганц ч тохиолдол илрээгүй юмсанж. Тэр халдвар илрээгүй байх хугацаанд Киргизүүд "Бид Манас баатарын удам. Киргиз хүнд энэ өвчин тусахгүй, Дэлхийи нийтээрээ Киргизийг гайхан биширч атаархаж байна" гэх зэргээр өөрсдийгөө дөвийлгөн огт хайхрамжүй загнаж байсан ажээ. Тэд амны хаалт хэрэглэхийг ч үл тоомсорлон "Цаст уулсын цагаан барсуудаас энэ өвчин эмээнэ. Цаг агаарын маань хүйтэн уур амьсгал оруулж ирэхгүй" хэмээн таахалзаж байсан нь яг л монголчууд маань вирусын халдвар орж ирэхээс өмнө хэрхэн яаж хийрхэн бардамнаж байсаныг тэр чигээр нь хуулсан юм шиг л санагдуулж байсан гэнэ.
Гэвч 3-р сарын 18-ны өдөр Киргизийн ЭМЯ-ны сайд Космосбек Чолпонав Саудын Арабаас ирсэн гурван иргэн нэгэн зэрэг корона вирус тээж ирсэн, мөн өөрсдийгөө тусгаарлалгүй гадуур сэлгүүцэж халдвар тараасан байж болох тухай мэдэгдсэнээр Манас баатарын удамынхан маань асар ихээр сандралдан дэлгүүр хоршооны лангуу юугаа хоосолж Киргиз хүнээс өмнө нь огт гарч байгаагүй бүдүүлэг ааш авирыг үзүүлж эхэлсэн байна.Одоогоор Киргизид 13 тохиолдол бүртгэгдсэн нь манайтай бас төстэй байгаа биз.
Харин тус улс нь манай улс шиг л айхтар сүрхий нарийн дэглэм бариагүй байсан бөгөөд 3-р сарын 18-наас эхлэн хатуу хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхээр болсон байна. Бишкект амьдардаг монгол маань киргизүүдийн өвчин үл халдах цагаан барсын тэнгэрлэг язгуурын бардамналаас яг л монголчуудын ойворгон хөөрлийг олж хараад ичиж үхэх дөхсөнөө ч бас ярьсан байна. Манайд ч гэсэн хөх толбтой монгол хүмүүнд үл халдамой.
Бидэнд энэ өвчний супер дархлаа бий. Монгол хоол хүнс маань аяндаа вирусыг устгана гэх мэтээр хийрхсэн бардамналууд ч цөөнгүй гарч байсан билээ. Үүнээс сургамж аваад хөл хорио,тусгаарлалт, амны хаалт, бээлий зэрэг нь ганц хамгаалах аврал гэдгийг дээр дооргүй мэдрэх цаг болжээ.