|

Мүн Жэ Ин: 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж, сонгуулиа хийлээ

nomun 2020/05/19 655 0

 

Мүн Жэ Ин: 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж, сонгуулиа хийлээ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өчигдөр 18:00 цагаас эхэлжээ. Уг үйл ажиллагааны хүрээнд COVID-19 цар тахлын эргэн тойронд буй асуудлуудыг хэлэлцэхээр зорьсон аж. Монгол Улсын эрүүл мэндийн салбараа төлөөлөн сайд Д.Сарангэрэл COVID -19-ийн нөхцөл байдлын талаар шөнийн 02 цагт мэдээлэл хийжээ.

Тус чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэлсэн байна. Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, COVID -19-ийн эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэж үзжээ.

Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид коронавирустэй амжилттай тэмцэж байна. 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж, парламентын сонгуулиа хийлээ хэмээн онцолсон байна.



Санал болгох

Сэтгэгдэл

top