Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан найман хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өнгөрсөн хоногт 429 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.