|

Ливанд 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээ амлажээ

nomun 2020/08/10 42 0

 

Ливанд 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээ амлажээ

 

Ливанд тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх видео бага хуралд оролцогчид Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн үр дагаврыг даван туулахад зориулж 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдХайко Маасмэдэгдсэн байна.

"Бид 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэх анхны алхмаа хийгээд байна. Бейрут хотын үүрч буй зовлонг хөнгөлөхийн тулд Герман дангаараа нэмж 20 сая еврогийн санхүүжилт олгоно” хэмээн тэрбээр ярьжээ.

"Улс оронд нь тохиолдоод буй зүйл ард иргэдэд нь хүндхэн тусч байгааг ойлгох хэрэгтэй. Ливан дахь нөхцөл байдал шинэ зүйл биш юм. Ливаны Засгийн газрын хариуцлагатай этгээдүүд цаг үеэ мэдэрч, цаашид ийм зүйл дахин давтагдах ёсгүйг ойлгоно гэж найдаж байна” хэмээнХайко Маас мөн ярьсан байна.

Францын ЕрөнхийлөгчЭмманюэль Макроны даргалсанхандивлагчдын бага хурлын дүнд оролцогчид Ливаны ард түмэнд ихээхэн хэмжээний мөнгөн тусламж олгохоо амлажээ.

Түүнчлэн хуралд оролцогчид Бейрут хотод дэлбэрэлт болсонтой холбогдуулан бодитой, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжиж, энэ асуудлаар Ливанд дэмжлэг үзүүлэхээ санал болгов.


Санал болгох

Сэтгэгдэл

top