Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаж байгаатай холбоотойгоор аймгийн ЗДТГ, МХГ, ХХААГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран мах бэлтгэлийн "Жаргалант мах импекс”,"Эрдэнэт Мах маркет”, "Эрдмийт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дээрх компаниуд аймгийн ЗДТГ-тай 390 сая төгрөгийн гэрээ байгуулж, 300 тонн махыг нийлүүлж байгаа юм. Ингэхдээ үхрийн махыг кг тутмыг 8200, хонины махыг 6900,ямааны махыг6200 төгрөгөөр борлуулж байна.Нийт 31 цэгээр худалдана.
Цаашид нөөцийн махыг бэлтгэх, худалдах ажилд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хяналт тавин ажиллана.