|

Махны үнийг тогтворжуулахад орон нутгийн засаг, захиргаа нь анхаарна

mart 2020/01/16 588 0

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын төлөөлөлОрхон аймагтажиллах үеэр ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий махны үнийн өсөлт, бөөний болон жижиглэнгийн үнийн ялгааг бууруулах боломжтой эсэх талаар асуулаа.

Тэрээр "Эрдэнэтэд өнөөдрийн байдлаар үхрийн махны жижиглэнгийн үнэ 9800-12000 төгрөг, бөөний үнэ 7500-8000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд үнийн зөрүү 4000 төгрөгт хүрээд байна. Бид үнийн судалгаа хийхээс өөр зүйл хийж чадахгүй байна. ШӨХТГ-аас махны үнэд зохицуулах боломж хэр байдаг вэ” гэлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагвахэлэхдээ,"Нийгэмдаливаа бараа, бүтээгдэхүүнийүнэ нэмэгдэхээр ШӨХТГ ажиллах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэхдээ бид монопол байгууллагуудад хяналт тавьж ажилладаг. Махны үнийн хувьд Засгийн газар, холбогдох яам бодлого гаргаж ажиллах ёстой. Орон нутагт Засаг дарга нар махны нийлүүлэлт, үнэ тарифыг тогтвортой байлгахад анхаарч ажилладаг” хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top