Он гарсаар аймгийн хэмжээнд 300 гаруй жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хуулийн хариуцлага хүлээжээ.
Үүнээс 250 орчим нь нэг жилээр жолоодох эрхээ хасуулж,тус бүр400 мянган төгрөгөөр торгуулсан байна.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгож, жолоодох эрхийг нь хасахаас гадна жолооны үнэмлэхгүйгээр дахиад согтуугаар жолоо баривал баривчлах шийтгэл ногдуулдаг. Гэвч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг Цагдаагийн газраас анхааруулж, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.