Аймгийн Шуурхай штаб өдөр бүрийн 11 цаг 30 минутад цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг. Тэгвэл өнгөрсөн баасан гаргаас эхлэн дохионы хэлний орчуулагч ажиллаж эхэллээ. Ингэснээр хэл, сонсголын бэрхшээлтэй 450 гаруй иргэн мэдээлэл авах боломжтой болж байна. Шуурхай штабын мэдээллийг орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд цахим болон телевизээр шууд дамжуулдаг.Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4300 иргэн байдаг.