|

Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулсан лого, медалийн уралдааны дүн гарчээ

nomun 2021/04/05 343 0

 

 

Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулсан лого, медалийн уралдааны дүн гарчээ

 

Эрдэнэт хотын 45 жилийн ойд зориулсан логоны уралдаанд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын зураач Х.Батбаярын бүтээл, ойн медалийн уралдаанд Дархан-Уул аймгийн иргэн, график дизайнер В.Отгонбатын бүтээл шалгарлаа.

Логоны уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирсэн байна. Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байгаа. Уг ойг Улсын баярын наадамтай хамтатган тэмдэглэх юм.

 

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 15 хүртэл ойн медаль болон логоны уралдаан зарлаж өнгөрсөн долоо хоногт шалгаруулж, өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Нийт 21 уран бүтээлчийн 46 бүтээл ирсэн байна. Бүтээлийн уралдаанд Эрдэнэт хотын түүх, онцлогийг илтгэх утга санааг харуулсан байх шаардлага тавьжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top