|

"Эрдэнэт хот-40 жил” гэрэл зургийн уралдаан дүнгээ гаргалаа

saikhnaa 2016/03/07 1146 0
Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 6-нд тохионо. 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр "Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн гэж үздэг.

Энэ өдрөөс хойш Монгол улсад сэтгүүл зүйн салбар хөгжсөөр өнөөдөр 103 жилийн ойтойгоо золгож байна.Монгол улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн Орхон аймгийн салбараас "Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг гэрэл зургийг шалгаруулж, Уурхайчин соёлын ордонд үзэсгэлэн гаргалаа.

Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Эрдэнэтэд хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдулан Уурхайчин соёлын ордонд Эрдэнэт хотын үүсэл хөгжлийг харуулсан "Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 4-д дэлгэлээ. Энэ үеэр гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон шилдэг гэрэл зурагчдыг шагнаж урамшуулсан юм.

Гэрэл зургийн уралдаанд 30 гаруй хүн 100 гаруй бүтээлээ ирүүлсэн байна. Уралдааны 3-р байрт ETV телевизийн зураглаач Э. Баярбатын Эрдэнэтийн өнөөгийн өнгө төрхийг илэрхийлсэн цуврал зургууд, 2-р байрт МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч О. Зоригтын ирүүлсэн түүхэн гэрэл зургууд, 1-р байрт гэрэл зургийн сурвалжлагч Ө.Лхагвахоролын авсан Эрдэнэт хотын үүсэл хөгжлийн тухай зургийн цомог бүтээл тус тус шалгарлаа.

Эх сурвалж: erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top