|

“Эрдэнэт хот-40 жил” гэрэл зургийн уралдаан Болно

saikhnaa 2016/02/22 1234 0

“Эрдэнэт хот-40 жил” гэрэл зургийн уралдаан Болно

 

2016 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Эрдэнэтэд Хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Мөн 2016 оны 03-р сарын 06-нд Монгол улсад Хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний 103 жилийн ой тохионо.

   Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан 2016 оны 03-р сарын 04-нд Уурхайчин соёлын ордны АРТ галерейд Эрдэнэт хотын үүсэл хөгжлийг харуулсан "Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.
 
"Эрдэнэт хот-40 жил” түүхэн гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн сэтгүүлчид, гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.
 
Уралдааны урамшуулал:
 
  • Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 200.000 төгрөг
  • Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 150.000 төгрөг
  • Гуравдугаар байр 1 Өргөмжлөл, 100.000 төгрөг.

Уралдаанд оролцогчид бүтээлээ 40х60 хэмжээтэй угаалгаж 2016.03.01-ний дотор МСНЭ-ийн Орхон аймгийн салбарт ирүүлнэ үү.

 
Утас: 9907-3079, 9935-3237
 
МСНЭ-ийн Орхон аймгийн салбар

Санал болгох

Сэтгэгдэл

top