Солонгосын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн өнөөдөр хуримаа хийлээ.
Тэрээр хоёр сарын өмнө өөрөө 13-н насаар дүү, дуучин Пак Сү Жин-тэй хуримаа хийнэ гэж мэдэгдэж байсан ба хосууд таван сарын дараа гэр бүлдээ шинэ гишүүн нэмж хүүхэдтэй болох ажээ.
Хурим өнөөдөр Сөүл хот дахь "Walker Hill” зочид буудалд болсон бол тэдэнд баяр хүргэхээр Япон, Тайвань, Сингапур, Хонг Конг зэрэг орнуудаас ирсэн 100 гаруй үнэнч фенүүд хүрэлцэн ирсэн байна.
Нэрт жүжигчин Бэ Юнг Жүн болон сүйт бүсгүй Пак Сү Жин нар бал сарын аялалаа эх орондоо хийхээр болсон юм байна.
эх сурвалж: mglradio.com