Британид сүртэй шуугиан дэгдээгээд байгаа асуудал нь Их Британий лордын танхимын дэд дарга 69 настай лорд Жон Севэлль (Иохан Sewel) биеэ үнэлэгчидтэй мансууруулах бодис хэрэглэж зураг авахуулсан бичлэг байлаа.
Ичгүүртэй видеог The Sun тараасан ба бичлэгийн хугацаа нь 45 минут. Өөрийн Лондон дахь байрандаа нүцгэн Жон Севэлль хоёр биеэ үнэлэгчтэй кокаин хэрэглэж байна.
Шуугианы дараа, Лордын танхимын орлогч даргын албан тушаалаасаа огцорчээ. Севэлль Английн ерөнхий сайд асан Тони Блэйрийн гол холбоотон гэгддэг. Одоо хуучин орлогч даргад цагдаагийн мөрдөн байцаалтад очихоос өөр аргагүй аюул талгараад байна.