|

М.Энхсайхан МАН-ын сайдуудыг засгаас хөөвөл ажлаа өгөхөө мэдэгдлээ

namuunaa 2015/07/28 508 0

МАН засгаас хөөгдөөд хаврын чуулган өндөрлөсөн. Харин тус намаас томилогдсон зургаан сайдыг огцруулах эсэх асуудлыг ирэх сарын гуравны өдөр хэлэлцэхээр болсон билээ.


 

Тэгвэл ирэх даваа гарагт болох УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайд суудлаасаа огцрох юм бол долоон хүн засгийн бүрэлдэхүүнээс гарахаар болжээ. Учир нь Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ыг тэр чигээр нь хөөвөл өөрөө ажлаа өгнө хэмээн шийджээ.  

МАН засгаас бүр мөсөн хөөгдвөл хэцүүхэн засаг үлдэнэ, тиймээс би ч гэсэн засгаас гарна

 

М.Энхсайхан энэ тухайгаа наадмын өмнөхөн намынхаа танхимд бусаддаа хэлсэн байна.

 

Тавантолгойн гэрээний улмаас УИХ-ын дарга З.Энхболдтой дайтах болсон тэрээр "МАН засгаас бүр мөсөн хөөгдвөл хэцүүхэн засаг үлдэнэ, тиймээс би ч гэсэн засгаас гарна” хэмээн АН-ынхандаа хэлсэн гэсэн мэдээлэл саарал ордонд яригдаж байна.

 

М.Энхсайхан хаврын чуулганы үеэр АН-ын лидерүүдтэйгээ санал нэгдэхээ байснаа олон удаа хэлж байсан юм. Тэрээр Тавантолгойн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх эсэх нь тодорхойгүй болсон нь АН-ын дотоод хагаралтай холбоотой хэмээн мэдээлж байсан билээ.

 

Тэгэхээр ирэх сарын гуравны өдөр МАН-ын зургаан сайдыг засгаас хөөвөл Монгол Улсын сайд М.Энхсайхан сайн дураараа ажлаа өгч дахин нэг томилгоо хийгдэх нь. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувь зургаан сайдаа авч үлдэж, өөрийн кабинетаа тогтвортой хэвээр хадгалах байр суурьтай байгаа. Харин АН-ынхан М.Энхсайханы оронд хэнийг тавихаа аль хэдийн хэлэлцчихсэн. 


Санал болгох

Сэтгэгдэл

top