|

”Марко поло” киноны зураг авалт эхэлжээ

namuunaa 2015/07/28 1193 0

Монголын үндэсний кино урлагийн академиас санаачлан зохион байгуулдаг "Академийн Дээд Шагнал" гардуулах ёслолоос "Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн номинацид нэр дэвшин "Хүдэн” кинонд бүтээсэн дүрээрээ ахмад жүжигчин А.Цэгмэд академийн шагнал хүртсэн. 


Тэрбээр баярлаж догдлохдоо баярын нулимас унагасан ч "Зүүдэлнэ чинээ явсангүй гэж сайхан үг байдаг шүү дээ. Их баярлахаар нулимас гарах гээд байдаг юм байна. Гэхдээ энэ нулимас баярынх учраас залгих ёстой, сэтгэл догдлохоор хэлэх үгээ хүртэл мартдаг юм байна. Би хэзээ ч тайзан дээр байхдаа ингэж сандарч байгаагүй. 1965 онд урлаг гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьснаас хойш 50 жилийн дараа ийм том шагнал авч байна.


Та бүхэндээ маш их баярлалаа. Би дараа жилийн кино наадамд олз омогтой ирнэ гэдгээ амлаж байна. Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгахад гуравхан хоногийн өмнө Холливудын "Марко Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирлээ. Хэдхэн хоногийн дараа би та бүхнийгээ орхиод олон хоногоор тэр кинонд дэм болохоор явах нь ээ. Баярлалаа та бүхэндээ” хэмээн баярын нулимстай сэтгэлийн үгээ хуваалцаж байсан ахмад жүжигчин маань эдүгээ ажилдаа ханцуй шамлан оржээ.


Учир нь "Марко поло" киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Унгарт анхны зураг авалтаа хийх аж. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссан байна. Дашрамд дурьдахад, "Аав” киноны гол дүрээрээ "Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд мөн энэхүү кинонд тоглохоор болсон юм. Тодруулбал, тэрбээр "Марко Поло" кинонд Сорхугтани хатны аав Чахахамбугийн дүрийг бүтээх аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top