Орхон аймгийн БОЭТ-д хими эмчилгээний дөрвөн ор байдаг бөгөөд энэ нь хүрэлцээ муу байдгийн улмаас иргэд Хавдар судлалын үндэсний төвд очиж эмчлүүлдэг. Иймд хими эмчилгээний орыг нэмэгдүүлэх зорилгоор энэонд 10 ор авахаар захиалгаа өгч ирэх сарын нэгэнд хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нэг өрөө тасалгааг бүрэн засварлаж байна. Уг ажилд зориулж орон нутгаас 10 орчим сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. Хорт хавдартай иргэдэд хөнгөвчлөх эмчилгээ болон хими эмчилгээ гэсэн хоёр тусламж, эмчилгээг үзүүлдэг юм.