Орхон аймгийн Онцгой байдлын газар 2021 оны ажлаа тайлагналаа. Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, 31 арга хэмжээ төлөвлөн 92 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ.
Мөн техник тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ хүрээнд "Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Ингэснээр гамшиг ослын дуудлага өнгөрсөн оноос 3 хувиар буурсан байна.
Онцгой байдлын газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх зарим үйлчилгээ буюуажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулах хүсэлтийг e-Mongolia цахим бүртгэлийн системээр хүлээн авдаг болсон байна.
Тайлангийн хэлэлцүүлгийн үеэр аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын хамт олныг цар тахлын үед Орхон аймагт төдийгүй бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж үр дүнтэй, сайн ажилласан гэж сайшаав.