|

Орхон аймаг Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана

nomun 2022/03/14 270 0

Орхон аймаг Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана


Мэдээллийн технологи, боловсролын салбарболон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацыг эрэлхийлэгчдийг нэгтгэсэн"IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022”уулзалт, өдөрлөг Эрдэнэт хотнооөнгөрсөн амралтын өдөр боллоо.

Тусөдөрлөгтхэлэлцүүлэг, хакатон, үзэсгэлэн, бизнес саммит гэсэн үндсэн дөрвөн үйл ажиллагааг нэг дор нэгтгэж, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлогтойболсон юм.

Хэлэлцүүлгээр салбарын эрдэмтэн судлаачид, аймгийн удирдлагууд цахим шилжилт, мэдээллийн технологи, инновацын салбарын өнөөгийн хөгжил, төрөөс баримталж буй бодлого, төлөвлөгдсөн ажлууд, цаашдын хөгжлийг тодорхойлсон сэдвүүдийг хөндөж, хөгжлийн суурь бааз болох боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагаатай ажиллахаар их сургуулиудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, аймгийн Засаг дарга С.Батжаргал ШУА, ШТИС, ХААИС, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран ажиллахаар болж мэдээлэл, технологийн салбарын оюутан залуусыг чадавхжуулах, багш, эрдэмтдийг бэлтгэх богино хугацаанд ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамруулахаар боллоо.

 

Орхон аймагт анх удаа зохион байгуулсан"Мэдээллийн технологи, бизнес, инновацын өдрүүд”өдөрлөгт нийт 40 гаруй байгууллага оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top