Энэ сарын 28-29-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын "Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн” болно. Орхон аймаг Манжуур хоттой 2016 онд хамтран ажиллах "Санамж бичиг”-т гарын үсэг зурсанаар найрамдалт харилцаа өргөжин тэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн оны зургаадугаар сард Манжуур хотод "Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдөр”-ийг хоёр өдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Орхон аймгийн бизнес эрхлэгчид 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хоёр хотын найрамдалт харилцаа, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд энэ удаа Орхон аймагт Манжуур хотын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа хоёр өдөр болно.
Б.Оюун-Эрдэнэ