|

ОРХОН АЙМАГ МАНЖУУР ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

saikhnaa 2017/01/04 1034 0

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Ганбаяр, ИТХ-ын төлөөлөгч н.Чинзориг, Г.Эрдэнэбат нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод албан айлчлал хийлээ. Орхон аймаг  Манжуур хоттой 2015 оны 4 дүгээр сард "Санамж бичиг”  байгуулсан байдаг бөгөөд энэ удаа хамтран ажиллах гэрээг үзэглэсэнээр хамтын ажиллагаа албан ёсоор нээгдэж байна.  Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь болон хотын удирдлагууд Орхон аймгийн зочид  төлөөлөгчдийг хүлээн авч харилцан мэдээлэл солилцсоны дараа "Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай”  гэрээнд үзэглэлээ. Гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Манжуур хотын Гадаад харилцааны албаны хурлын танхимд боллоо. Ийнхүү манай аймаг гадаад харилцааны чиглэлээр 10 дахь хоттойгоо гэрээ байгуулж улмаар эдийн засаг, соёл урлаг, аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бүрдлээ.  Дашрамд дуулгахад Монгол Улсаас анх удаа  Орхон аймаг Манжуур хоттой гэрээ байгуулж байгаа юм. 


                         МАНЖУУР ХОТОД ЖИЛД 5 САЯ ЖУУЛЧИН ИРДЭГ 
 
Манжуур хот нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт оршдог,  300 мянган хүн амтай бөгөөд  БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай боомтын нэг юм. Нэг зуу гаруй жилийн түүхтэй тус хот аялал жуулчлалаа түлхүү хөгжүүлсэний ачаар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ажээ. Ганцхан жишээ дурдахад, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 7 том бүтээгдэхүүн гаргах зорилтын хүрээнд  "Олон улсын цас, мөсний баяр”-ыг зохион байгуулдаг байна.  Тодруулбал, "Ши Ди”  паркадаа цас, мөсөөр томоохон байгууламж, бүтээл урлаж гэрлээр чимдэг ажээ. Тус хотод жилд 5 сая жуулчин ирдэг гэнэ. 
Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүд оролцдог Миссын тэмцээн нь жуулчдыг татах гол "бүтээгдэхүүн” юм.  Өвөр монголчууд үүнийгээ "Гоёмсог элчин” шалгаруулах тэмцээн гэж нэрлэдэг ажээ.  13 дахь жилдээ болж буй уг тэмцээнд ОХУ-ын 10 хотоос 30, БНХАУ-аас 15, Монгол Улсаас 15 бүсгүйчүүд оролцож тэргүүн миссээр н.Мишээл тодорлоо.  Мисс шалгаруулах эл тэмцээн нь Манжуурын нэрийг олон улсад гаргадаг байна.  Тэргүүн мисс "Гоо бүсгүй”-н батламж, эрдэнийн шигтгээт титэм,  80,000 юань гардаж авдаг.
 
 
 
Мэдээллийн төв
http://erdenetmedee.mn/admin.php?mod=addnews&action=addnews 

Санал болгох

Сэтгэгдэл

top