|

Манжуур хотын төлөөлөгчид айлчиллаа

magnai 2015/10/12 1678 26

Манжуур хотын төлөөлөгчид айлчиллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Намын хорооны байнгын гишүүн, хотын даргын орлогч Бай Шиаожиуан тэргүүтэй төлөөлөгчид 10 сарын 10-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажлын айчлал хийлээ.

Манжуур хот болон Орхон аймаг, Эрдэнэт хотын хооронд нөхөрсөг хотуудын харилцааг байгуулах Санамж бичигт гарын  үсэг зурах албан ёсны арга хэмжээ өнгөрсөн 4-р сарын 2-нд Манжуур хотод болсон бөөгөөд хариу айлчлалыг ийнхүү зохион байгуулж хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу 10-ны өглөө Манжуур хотын төлөөлөгчид болон Орхон аймгийн удирдлагуудын албан уулзалт Нутгийн удирдлагын ордонд болж мөн өдөр зочдыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивсний үйлдвэр, үйл ажиллагаатай нь танилцууллаа.

Өнгөрсөн 4 сард байгуулсан нөхөрсөг хотуудын харилцааг байгуулах санамж бичигт:

  1.  Талуудын албан ёсны төлөөлөгчдийг тогтмол солилцох, нутгийн удирдлага, захиргааны байгууллагуудын харилцан туршлага судлахад дэмжлэг үзүүлэх
  2.  Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, хамтын хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих
  3. Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр хот байгуулалт, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн талаар хамтарч ажиллах
  4.  Хоёр хотын хооронд соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тогтоох үүднээс байгууллага, иргэдийн хооронд хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд туссан.

Манжуур хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд Монгол, Орос, Хятад 3 улсын хиллэсэн хуурай газрын хамгийн том боомт хот юм. Нийт 732 км² нутаг дэвсгэртэй, 300-аад мянган хүн амтай Манжуур хотын төмөр замын ачаа эргэлт жилдээ 70 сая тонн, авто замын ачаа эргэлт 6 сая тонн. 2010 онд Манжуур хотыг БНХАУ-аас тусгайлан дэмжиж хөгжүүлэх 4 хотын нэгээр тодруулан төрийн бодлогоор дэмжиж, аялал жуулчлал, хилийн худалдааны боомт хотын чиглэлээр хөгжүүлж байгаа бөгөөд манай улсын Улаанбаатар хот, Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймгуудтай харилцаа, хамтын ажиллагаатай хот юм.


 erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top