|

Машины бүхээгт нэг иргэн хавчуулагджээ

zulaa 2022/04/07 1046 0

Машины бүхээгт нэг иргэн хавчуулагджээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-өндөр сумын Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн урд тал дахь автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан  тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

  Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн газар очиход,  “Королла” загварын автомашин, “Даюун 325ОРА” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Королла” загварын суудлын автомашины жолооч иргэн “Б” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  автомашин жолоодож осол гаргасан байжээ.  Улмаар жолооч “Б”  бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top